Хууль, эрх зүй

Эрх зүйн баримт бичиг

Боловсролын тухай хууль

Албан бус боловсролтой холбогдох заалт

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.7.”Албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг.

5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана.
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна. /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана. /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо
7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ. /Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр
8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.
8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ – Боловсролын байгууллага

17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага
17.1.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
28.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах.
28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох.
28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах.
28.1 зүйл. Аймаг, нийслэлийн боловсролын газар
281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах.
281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх.
281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох.

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх.
29.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.
30.1.4. өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах. /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.12.үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах.
31.1.7.өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх. /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.

32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
32.1.1. сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах.
32.1.2. иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
32.1.3. суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.

33 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын удирдлага
33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33.2.Захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

З9 дүгээр зүйл. Боловсролын санхүүжилт
39.1.Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зарцуулна. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.2.Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.
39.6.Орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.
39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
39.10. Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.

40 дүгээр зүйл. Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт
40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.
40.2.Төрийн өмчит бүх шатны сургуулийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/. /Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.3.Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
40.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
40.7.Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ –   Боловсролын харилцаанд оролцогчдын нийтлэг эрх, үүрэг

44 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг
44.1.З.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх.
44.1.7. хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх.
44.2.Багш дараахь үүрэгтэй:
44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих.
44.2.2.боловсролын стандартыг хэрэгжүүлэх.
44.2.3.онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх.
44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах.
44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх.
44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах.
44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.
/Дээрх 44.2 дахь хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
44.3.Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

45 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг
45.1. Суралцагч дараахь эрхтэй:
45.1.4. суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх
45.2. Суралцагч дараахь үүрэгтэй:
45.2.1. сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших.
45.2.2.багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх.
45.2.3. бие дааж суралцах арга барилыг эзэмших.
45.2.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх.
45.2.5. сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих.
45.2.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.

46 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг
46.2. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:
46.2.З.хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх.

47 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
47.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрхтэй:
47.1.4.боловсролын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэсний төлөө хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт эдлэх.
47.2. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:
47.2.1.гэрээний дагуу суралцагчийг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, бололцоогоор хангах.
47.2.2. гэрээ, захиалгаар суралцагчийн сургалтын зардлыг төлөх.
47.2.З.ажилтан бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ – Бусад зүйл

48 дугаар зүйл. Боловсролын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
48.1.Суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй төрийн захиргааны болон боловсролын байгууллагын гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
48.2. Боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
48.2.3.ажил үүргээ гүйцэтгэхэд нь багшид санаатайгаар саад учруулсан, багшийн нэр хүндийг гутаан доромжилсон этгээдийг 30000-50000 төгрөгөөр торгох. /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
48.2.8.удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн бол 50000-60000 төгрөгөөр торгох, эсхүл багшлах эрхийг хасах арга хэмжээ авах. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/