Иргэний боловсрол

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

И

ргэний боловсрол нь ардчилсан нийгэмд, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, бусдын үзэл бодол, ахуйн соёлын ялгааг хүлээн зөвшөөрч байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглан, уламжлалт зан заншилыг хойч үедээ өвүүүлэн үлдээх, нийгмийн олон талт харилцаанд тэнцвэртэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх юм.

Иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмшиж, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг иргэний боловсрол гэнэ.

ЮНЕСКО-гоос иргэний боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, аливаа зөрчил, эрсдэлээс сэргийлж, тэгш байдал, ардчилсан нийгэм дэх шийдвэр гаргах үйл явцад иргэний оролцоог дэмжихэд анхаарч байна.

Хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг нийгмийн амьдралд бэлтгэх, бие хүн болгон төлөвшүүлэхэд төрөөс баримтлах боловсролын талаарх бодлогод “Боловсролын үндсэн зорилго нь хүн бүрт шинжлэх ухааны мэдлэгийг зохих түвшинд эзэмшүүлж, шударга ёс, хуулийг дээдлэн сахидаг, эх оронч, соёлч, нийтэч, эрүүл чийрэг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, бие даан суралцан ажиллаж амьдрах чадвартай иргэн болгож төлөвшүүлэх” гэж заасан байдаг.

Агуулгын хүрээ

Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийн тэнцвэртэйгээр хослуулан эзэмших, улмаар оюун санаа, гэр бүл, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцох, экологи, эдийн засаг, улс төр, эрх зүйн хүрээнд бие дааж болон бусадтай хамтран аж төрөхөд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Зорилго

Насанд хүрэгчдийн иргэний боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлж, улмаар нийгмийн олон талт харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх

Зорилт
  • Ардчилсан нийгэмд, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, бусдын үзэл бодол, ахуйн соёлын ялгааг хүлээн зөвшөөрөх  чадвартай иргэн болгож төлөвшүүлэх
  • Байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглан, уламжлалт зан заншилыг хойч үедээ өвүүүлэн үлдээх  чадвартай иргэн болгож төлөвшүүлэх
  • Монгол уламжлал зан заншилаа хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх чадвартай иргэн болгож төлөвшүүлэх
  • Нийгмийн олон талт харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх
  • Хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлэх чадвартай иргэн болж төлөвшүүлэх

2015 онд Иргэний боловсролын чиглэлээр
хийх ажлын төлөвлөгөө