Гэр бүлийн
боловсрол

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Г

эр бүлийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хүний хүмүүн болох суурь хүмүүжил нь гэр бүлийн орчинд төлөвших билээ.

Гэр бүлийг тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ.

Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биесээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зам зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг. Энэ нь нэг талаас хүүхэд залуусыг хөгжүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эхчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал байдгийг харуулж байгаа бөгөөд нөгөө талаас эцэг, эхчүүд гэр бүлийн өндөр боловсролтой байх ёстойг илэрхийлж байна.

Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацаанд нүүдлийн соёл, иргэншлийн өвөрмөц дүр төрхөөрөө ураг төрлийн холбоонд үндэслэн уламжлалт хүмүүжил, ёс заншил, хуулийн хэм хэмжээгээр гэр бүлийн боловсролыг хойч үедээ олгож, тэднийг амьдралын ухаанд сургаж ирсэн. Харин орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөн гэр бүлийн асуудал олон талтай болсон нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар иргэдэд олгох нь зүйтэй байна.

Энэхүү хөтөлбөрөөр иргэдэд гэр бүлийг хэвийн харилцаатай, тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгоно.

Агуулгын хүрээ

Хүн бүр гэр бүлээ төлөвлөх, үр хүүхдийнхээ бие бялдар, сэтгэц, оюун санааг эрүүл энх байлгаж, эрсдэлгүйгээр хөгжүүлэн өсгөх таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, удмын сангаа цэвэр байлгах, төрөл садан, нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн гишүүнийхээ үүргийг биелүүлэхэд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Зорилго

Залуус, насанд хүрэгчид, өрхийн гишүүдийн гэр бүлийн боловсролын мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах

Зорилт
  • Эхнэр, нөхөр болох хүнээ сайн таньж, дүгнэлт хийсний үндсэн дээр гэр бүл болох
  • Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, бие хүн болгон төлөвшүүлэх
  • Хувь хүний зүгээс гэр бүл, нийгмийн амьдралд оролцох оролцоо, холбогдох хууль хийгээд ёс зүйн дүрмүүдийг хэрэгжүүлэх
  • Өөрийгөө хөгжүүлдэг, гэр бүл, өвгөд хөгшдөө энэрэн хамгаалдаг, амьдралаа авч явах чадвартай болох
  • Гэр бүл, хамт олон, нийгэмдээ үлгэр жишээ үзүүлдэг, нутаг орны хөгжилд хувь нэмэр оруулахаар бусадтай хамтран ажилладаг иргэн төлөвшинө.

2015 онд Гэр бүлийн боловсрол олгох чиглэлийн
хүрээнд хийх ажлын төлөвлөгөө