Амьдрах ухааны
боловсрол

Амьдрах ухааны боловсрол ГЭЖ ЮУ ВЭ?

A

мьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ.

Хувь хүн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн бүхий л харилцаанд өөрийгөө идэвхжүүлэн, амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаагаа байнга хөгжүүлэх ур чадваруудыг эзэмших,түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг чадварын цогцыг амьдрах ухааны боловсрол гэнэ.

Хүн амьдралынхаа утга учир, үнэ цэнэ, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлж  өөртөө болон амьдралд, эх орондоо итгэх итгэлийг хөгжүүлэх, тэднийг аз жаргалтай  утга учиртай  амьдрал өөд хөтлөхөд амьдрах  ухааны боловсролын зорилго оршино.

Амьдрах ухаан бол хүний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагаа үр ашигтайгаар зохицуулах чадвартай болгодог зохистой, үр дүнтэй зан үйл юм.

Амьдрах ухаан нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд нийгмийн сэтгэл зүйн чадвар гэж бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ чадварт хувь хүний, нийгмийн, хүмүүс хоорондын, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн зэрэг бүх талын харилцааны чадварууд багтана.

Манай орны нийгэм, эдийн засаг, соёл иргэншилд ихээхэн өөрчлөлт орж байгаа өнөө үед хувь хүн, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицоход шаардагдах “шинэ” чадваруудыг эзэмших шаардлагыг бий болголоо.

Агуулгын хүрээ

Хүн бүр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаа, авьяас чадвараа хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, шинээр ерөнхий болон бичиг үсэг, мэргэжлийн боловсрол эзэмших, санхүүгийн нөхцлөө сайжруулах зорилгоор сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны олон арга хэлбэрийг ашиглах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Зорилго

Иргэн бүрийг амьдралынхаа туршид бүх талаар тасралтгүй хөгжүүлэх, эрүүл  аж төрөх, бичиг үсгийн болон амьдрах ухааны мэдлэг чадвараа дээшлүүлэх  улмаар амьдрах, аж төрөх ухаанд сурган амьдралын чанарыг дээшлүүлэх.

Зорилт
  • Бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт тайлах, бага мэдэгчдийн унших, бичих, тооцоолох мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар мэдлэг чадварын түвшинг ахиулах
  • Иргэдийг амьдрах ба аж төрөх ухаанд суралцуулах, ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл монгол хүн болж төлөвших
  • Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх
  • Энэ хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрт
    -бага ангид 114 суралцагч
    -дунд ангид 66 суралцагч
    -ахлах ангид 40 суралцагчид суралцаж байна.
  • Насны байдлаар нь авч үзвэл:
    -8-18 настай 175 суралцагч
    -19-56 настай 45 суралцагч байнаа.
  • Дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд сурч байгаа сурагчдыг нийгэмшүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургах, зорилгоор сувсан урлал, арьсан урлал, эсгий гар урлал,хатгамал, шигтгээ наамал, шатар даам, хуруу хүүхэлдэй,, яруу найраг, найрал дууны дугуйлангуудыг хичээллүүлдэг
  • Мөн эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төвийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор эцэг эх багш сурагчдын хамтарсан уулзалт зөвлөгөөн, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг
  • Сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 9,17,2,24 хорооны 4-5 насны эмзэг бүлгийн 113 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох Чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна

2015 онд “Амьдрах ухааны боловсрол”-ын
чиглэлийн хийх ажлын төлөвлөгөө